NOUVEAU COLLECTION
ABOUT THE COLLECTION
NOUVEAU гэдэг нь зүгээр нэг "шинэ" гэсэн утгатай үг биш.
Энэ бол шинэ зүйл бий болох мөч — өмнө нь байгаагүй зүйлийг бодож, судалж, туршиж, алдаа гаргаж, дахин боловсруулж, эцэст нь бодит бүтээл болгон хувиргах үйл явц, философийн тухай ойлголт юм.
NOUVEAU COLLECTION нь ердийн нэг хувцас, эсвэл зүгээр нэг hoodie бүтээхээс эхлээгүй. Энэ нь:
“Бид хувцсыг хэрхэн илүү сайн, дараагийн түвшинд авчирч чадах вэ?”
гэсэн нэг л асуултаас эхэлсэн.
Бидэнд өмнө нь байсан зүйлийг дахин давтах сонирхол байгаагүй. Харин аль хэдийн тогтсон ойлголтуудыг дахин шинээр харж, өдөр тутмын хувцас ямар байж болох тухай өөрсдийн гэсэн хариултыг бүтээхийг хүссэн юм.
Тиймээс энэ цуглуулгын ард зөвхөн эцсийн бүтээгдэхүүн биш, харин санаа, судалгаа, туршилт, материал, fit, comfort, durability, өнгө, хэрэглээ, технологи болон хэрэглэгчийн мэдрэмж хүртэлх маш олон давхар нарийн шийдвэрүүд оршдог.
Every detail has a reason.
THE BEGINNING
IT STARTED WITH AN IDEA.
Бүх зүйл нэгэн бодлоос эхэлсэн.
Хэрэв hoodie-г өдөр тутмын амьдралын хамгийн салшгүй, хамгийн их хэрэглэгддэг хувцас болгох гэж байгаа бол яагаад түүнийг илүү нарийн бодож болохгүй гэж?
-
Яагаад зөвхөн сайхан харагдахаас гадна өмсөх бүрд гайхалтай тухтай байж болохгүй гэж?
-
Яагаад материал нь өөрийн гэсэн онцгой, тансаг мэдрэмжтэй байж болохгүй гэж?
-
Яагаад хэлбэр нь биед төгс сууж, хөдөлгөөнд саад болохгүй байж болохгүй гэж?
-
Яагаад олон удаа өмссөний дараа ч анхныхаа өнгө төрх, character-ийг хадгалж болохгүй гэж?
-
Яагаад бүтээгдэхүүн өөрөө гүн гүнзгий түүхтэй байж болохгүй гэж?
-
Яагаад худалдаж авсан мөч бүтээгдэхүүний түүхийн төгсгөл биш, харин хэрэглэгчийн хувьд тэс өөр шинэ эхлэл байж болохгүй гэж?
Эдгээр асуултууд аажмаар нэгэн тодорхой зорилго, санааг бий болгосон.
Тэр санаа нь NOUVEAU болж амилсан юм.
MORE THAN A HOODIE
PHYSICAL PRODUCT MEETS DIGITAL EXPERIENCE.
NOUVEAU COLLECTION бол ердийн нэг hoodie биш. Энэ бол бодит бүтээгдэхүүн (physical product) болон дижитал туршлагыг (digital experience) нэгтгэсэн цогц бүтээл юм.
-
Гарт баригдах тансаг материал.
-
Биед мэдрэгдэх хөвсгөр бүтэц.
-
Харагдах цэгцтэй silhouette.
-
Өдөр тутмын бат бөх хэрэглээ.
-
Түүнээс цааш хадгалагдах дижитал архив (Digital Archive).
Бид бүтээгдэхүүнийг зөвхөн "өмсдөг зүйл" гэж хараагүй. Бид үүнийг эзэмшиж, ашиглаж, мэдэрч, түүхийг нь нээж, цаг хугацааны явцад өөрийн амьдралын нэг хэсэг болгох Object гэж харсан.
Эксклюзив технологи — NFC Tag
Хувцас бүр өөрийн гэсэн онцгой түүхтэй. Hoodie бүрийн ханцуй хэсэгт тусгайлан суурилуулсан NFC tag байрлана.
Гар утсаараа уншуулснаар зөвхөн энэхүү hoodie-г эзэмшигчдэд зориулсан тусгай вэбсайт руу шууд шилжиж, бүтээгдсэн үйл явцын зураг авалтууд, үе шат бүрийн түүх болон зөвхөн танд зориулсан дижитал орон зайг нээх болно. Энэ бол зөвхөн өмсдөг хувцас биш, таныг тусгай ертөнцөд холбох түлхүүр юм.
THE MATERIAL & STRUCTURE
360GSM NEOPRENE (НЕОПРЕН)
Бид олон төрлийн даавуунаас сонголт, туршилт хийсний эцэст premium чанарын 360gsm Neoprene материалыг сонгон авсан. Энэхүү материал нь Nouveau Collection-ийн алсын харааг бодит болгосон гол элемент юм.
-
Биеийн хэлбэрийг төгс барина (Architectural Silhouette):
Тодорхой хэмжээний structure-тай учраас амархан унжиж, сулрахгүй. Oversized, boxy, drop-shoulder загварт маш цэгцтэй, чамин silhouette гаргана.
-
Зөөлөн, sponge шиг мэдрэмж (Luxurious Hand-Feel):
Ердийн даавуунаас илүү thick & cushion-like буюу хөвсгөр бүтэцтэй. Өмсөхөд биед туйлын зөөлөн бөгөөд High-End streetwear мэдрэмж өгнө.
-
Биед тухтай, саадгүй (Comfort Layer):
Уян чанартай тул хөдөлгөөнд саад багатай. Зузаан бүтэц нь биед наалдахгүйгээр биеийг зөөлөн ороож, тухтай layer шиг мэдрэмж төрүүлнэ.
-
Хэлбэрээ сайн хадгална (Durability & Shape Retention):
Угаасны дараа амархан сунахгүй. Cuff, hem, sleeve зэрэг хэсэг нь цаг хугацааны явцад анхны цэвэрхэн хэлбэрээ хадгална.
-
Минимал, скульптур өнгө төрх (Clean Aesthetic):
Материалын гадаргуу нь туйлын гөлгөр (smooth), цэвэрхэн (clean) бөгөөд бага зэрэг sculptural харагддаг нь Premium / Luxury хувцасны өндөр зэрэглэлийг илтгэнэ.
-
Дулаан барих өндөр чадвар (Thermal Insulation):
Материалын нягт бүтэц нь дулааныг тодорхой хэмжээнд тусгаарлаж хадгалдаг тул намар, өвлийн улиралд өмсөхөд нэн тохиромжтой.
-
Үрчийлт багатай (Wrinkle-Free):
Энгийн Cotton шиг амархан үрчийхгүй тул өдөржин өмсөөд явахад ч хэзээд цэвэрхэн, шинээр нь өмссөн мэт харагддаг.
THE PROCESS
NOTHING WAS RUSHED.
NOUVEAU нэг өдөрт бүтээгдээгүй.
Эцсийн хувилбар бий болохоос өмнө олон санаа, олон хувилбар, олон асуулт байсан.
-
Бид эхлээд юу хийхээ бодсон.
-
Дараа нь яагаад хийх ёстойгоо судалсан.
-
Дараа нь хэрхэн хийхээ туршсан.
Туршилтын явцад олон асуудлууд гарсан. Асуудал бүр шинэ шийдэл шаардаж, шийдэл бүр дараагийн хувилбарыг бий болгож байв. Зарим санаа бодит хэрэглээнд тохироогүй, зарим материал төсөөлсөн мэдрэмжийг өгөөгүй, зарим эсгүүр хүний биед хүссэнээр суусангүй. Зарим шийдвэрийг дахин эхнээс нь авч үзэх шаардлага гарч байв.
Тиймээс бид зогсоогүй:
Бүтээгдэхүүн ердөө бэлэн болсон учраас процесс дууссан юм биш. Харин бидний хүссэн туйлын түвшинд хүрсэн үед л тэр нь эцсийн хувилбар болсон.
EVERY DETAIL WAS QUESTIONED
NOUVEAU-г боловсруулах явцад бид зөвхөн "Гоё харагдах уу?" гэж асуугаагүй. Бид илүү олон гүн асуултуудыг өөртөө тавьсан:
-
Хүний биед өмсөхөд яг ямар мэдрэмж төрөх вэ?
-
Олон цаг өмсөхөд тухтай хэвээр байж чадах уу?
-
Хөдөлгөөн хийхэд саад болох уу?
-
Материал хүний арьсанд ямар мэдрэмж төрүүлэх вэ?
-
Hoodie өөрийн silhouette-ээ хэр удаан хадгалах вэ?
-
Угаасны дараа хэлбэр нь юу болох вэ?
-
Өдөр тутмын хэрэглээний ачааллыг хэр давах вэ?
-
Хүйтэн улиралд хэрхэн дулаан барих вэ?
-
Өөр өөр outfit-тэй хэрхэн зохицох вэ?
-
Өөр өөр биеийн галбиртай хүмүүс өмсөхөд хэрхэн харагдах вэ?
-
Хэрэглэгч анх өмсөхдөө юу мэдрэх вэ?
-
Хэдэн сарын дараа өмсөхдөө юу мэдрэх вэ?
-
Нэг жилийн дараа энэ hoodie үнэ цэнтэй хэвээр байж чадах уу?
Бид эдгээр бүх асуултад төгс хариулт олох хүртэл бүтээх үйл явуулаа зогсоогоогүй.
A NEW BEGINNING WITH NOUVEAU
Nouveau Collection-ийг сонгон авснаар та зөвхөн хувцас авч байгаа юм биш. Та урт хугацааны судалгаа, сэтгэл зүтгэл, чанар болон дижитал технологийн цогц мэдрэмжийг өөрийн амьдралын нэг хэсэг болгож байна.
Welcome to Nouveau Collection.